Мик Шумахер Формула 4-т хүч сорино
Формула 1-ийн дэлхийн 7-н удаагийн аварга Михайл Шумахерийн хүү Мик Формула 4 ангиллын уралдаанд хүч сорьж эхэллээ. Тэрээр өмнө картинг-аар уралдаж байсан юм.
Картингаар уралддаг байсан Михаэль Шумахерийн хүү Мик Германы Ошерслебен-д болж байгаа Формула 4 ангиллын уралдааны улирлын өмнөх сорилд оролцож эхэллээ. Дэлхийн 7 удаагийн аварга Шумахерийн хүү Мик одоо 16 настай. Тэрээр ийнхүү анх удаагаа гэр бүлийнхээ Шумахер нэрийн дор уралдаж эхэлжээ. Түүний аав Михаэл Шумахер 2013 оны 12-р сард Францын Альпийн уулст цанаар гулгаж байхдаа осолдон толгойндоо хүнд гэмтэл авсан. Нэрт тамирчин одоог хүртэл Швеицарь дахь гэртээ нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа.Гэхдээ биеийн байдал нь сайжирсан эсэх талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.
Харин Микийн хувьд өнгөрсөн улирал Европ, дэлхий, Германы картинг-ын ашт-нд дэд байранд орсон бөгөөд Ф4-ийн багуудын анхаарлыг татаж эхэлжээ. Мик Шумахер одоо Недерландын “Ван Амерсфүүт Рэйсинг” багийн нэрийн өмнөөс уралдахаар болжээ.
Мик 2015 оны Формула 4-ийн улиралд багийнхаа нэгдүгээр нисгэгчээр нэрлэгдсэн байна. Түүний баг нь Ф1-ийн загвар зохион бүтээгч Адриан Ньювэйс-ийн 16 настай хүү Харрисон, 18 настай Австралийн Жойе Мэвсон нартай мөн гэрээ байгуулжээ.
Харин Формула 4-ийн шинэ улирал энэ сaрын 25-ний өдөр Германы Ошерслебен-д эхлэх юм.