Б.Обама, В.Путиний хувийн мэдээллийг алджээ
Өнгөрсөн 11 дүгээр сард Австралид болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон дэлхийн улс орнуудын 31 удирдагчийн тухай нарийн мэдээлэл алдагдсан тухай Их Британийн “the Guardian” сонинд мэдээлсэн байна. Тэрээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон нарын мэдээлэл алдагдсан мэдээллийн дотор байжээ.
Австралийн цагаачлалын албаны ажилтан дээрх удирдагчдын паспортын дугаар, төрсөн он, сар, өдөр болон бусад хувийн мэдээллийг Азийн хөлбөмбөгийн цомын тэмцээний зохион байгуулагчид руу илгээсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард уг тэмцээн Австралид болжээ.
Дээрх алдаа нь ажилтны буруугаас үүдэлтэй аж. Учир нь тухайн ажилтан хүлээн авагчийн нэрийг буруу оруулжээ.