Францын онгоц осолдож 150 хүн амиа алдав

2015 оны 3 сарын 26

Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоц Францын нутаг дэвсгэрт Альпийн нурууны ойролцоо онгоц осолдслон харамсалтай хэрэг гарлаа. Тус онгоцонд 144 зорчигч болон багийн зургаан гишүүн зорчиж явжээ. Ослоор бүх зорчигч амиа алдсан гэж Францын Ерөнхий сайд Мануэль Вальс мэдэгдлээ.

.“Airbus A320” онгоц Испанийн Барселона хотоос Германы Дюссельдорф хотын чиглэлд нисч байжээ. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар цаг агаартай холбон тайлбарлаж байна.

Онгоцны хар хайрцгийг судлахаар Парисийн мэргэжилтнүүдэд өгсөн гэж тус улсын Дотоод хэргийн сайд Бернар Казенёв “AFP” агентлагт ярьжээ. Тэрбээр “Харамсалтай байна, бүх зорчигч амиа алдсан. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна” гэж хэлжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19758
0 эможи
keyboard_arrow_up