Энэтхэгчүүд онлайн эрх чөлөөтэй боллоо

2015 оны 3 сарын 25

Энэтхэгчүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан Мэдээллийн технологийн хуулийн 66-гийн А хэмээх заалтыг Дээд шүүхээс нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, хүчингүй болгосон байна. Энэ заалтаар бол олон нийтийн сүлжээ, интернет сайт, онлайн орчинд хэн нэгний дургүйцлийг хүргэсэн коммент, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн хүнийг баривчилж, гурав хүртэл жилээр хорихыг хуулиар хүлээн зөвшөөрсөн байсан юм. Энэ дагуу олон хүн зөвхөн фэйсбүүк, твиттерт бичсэн комментоосоо болж баривчлагдаж торны цаана суусан. Тухайлбал, энэ сарын 17-нд өсвөр насны нэг хүү Уттар Парадеш мужийн сайдыг Фэйсбүүк хуудсандаа шүүмжлэн бичсэнээсээ бол хоригдсон бол 2012 оны 10 дугаар сард нэгэн бикнесмэн эр Сангийн сайдын хүүг шүүмжилснээсээ бол шоронд орж байсан түүхтэй. 

Үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг боомилсон энэхүү хуулийн заалтыг Хуулийн мэргэжлийн хоёр оюутан Үндсэн хуулинд нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар гомдол гаргасны дараа 66-гийн А гэж алдаршсан онлайн эрх чөлөөг хааж бомилсон хууль хүчингүй болжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19719
0 эможи
keyboard_arrow_up