Хятадууд 1000 жилийн настай мумигаа буцааж авна

2015 оны 3 сарын 25

Бурхан багшийн баримал дотроос гарч ирснээрээ шуугиан тарьсан 1000 жилийн настай муми бол 1995 онд Зүүн Хятадын нэгэн жижиг сүмээс хулгайд алдагдсан эд гэж Хятадын эртний эд зүйлийн шинжээч тогтоосон аж. Өнгөрсөн онд Нидерландын Дрентц хэмээх музейд анх олон нийтэд дэлгэснээр дэлхий нийтэд шуугиан тарьсан бурхны баримал болоод доторх мумиг нь Хятадын Фужиан мужийн Соёлын эд өлгийн зүйлийн товчооноос шалгаад тус нутгийн эртний нэг сүмд эцэг өвгөдийн үеэс шүтэж биширч ирсэн бурхан мөн эсэхийг түүхэн баримт, зураг сэлттэй нь тулгаж няглан үзжээ. Ингээд 90-ээд онд музейгээс алдагдсан бурхан мөн гэж тогтоосон учраас улсынхаа соёлын өвийн газарт хандан дээрх муми бүхий бурхныг эх орондоо буцааж авчрах талаар арга хэмжээ авахыг хүссэн байна.

Дотроо муми агуулж байсан хосгүй үнэт энэ бурхны баримал Нидерландын нэгэн хувийн цуглуулагчийн эзэмшилд байдаг аж. Уг нь бурхныг ирэх тавдугаар сар хүртэл олон нийтэд дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байсан ч дээрх хэрэг явдалтай холбоотойгоор Дрентцийн музей үзмэрээ татахаар шийджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19708
0 эможи
keyboard_arrow_up