Сакура дэлгэрэх цагаар
2015 оны 3 сарын 25
Жил бүрийн энэ үед үзэсгэлэнт сакура цэцэгсээр гоёдог Япон улсад даваа гарагаас сакураны улирал албан ёсоор эхэлжээ. Японы цаг уурын хүрээлэнгээс сакура цэцэглэх улирал энэ сарын 23-наас эхэлсэн гэдгийг зарласан нь олон жилийн дунджаас гурав, өнгөрсөн жилийнхээс хоёр хоногийн өмнө дэлгэрсэн гэсэн үг аж. Дэлгэрээд удаагүй байхдаа эргээд унадаг сакура цэцэгсийн улирал Токио хотод 7-10 хоног үргэлжилдэг байна. Энэ үеэр байгалийн гоо сайхан, сакура цэцэгсийн үзэмжийг харж баясах гэсэн олны хөлд цэцэрлэгт хүрээлэнгүүд дарагддаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


2







19707
2 эможи