Израйлын Ерөнхий сайд уучлал хүслээ
Израйлын Ерөнхий сайд Беньяамин Нетаньяху сонгуулийн өмнөхөн Зүүний улс төрийн байгууллагууд өөрийнх нь эсрэг санал өргүүлэхийн тулд санал хураах хэсгүүд дээр арабуудыг автобусаар ачаад ирэх байлгүй гэж хэлсэн нь арабчуудын дургүйцлыг хүргэжээ. Иймд тэрбээр “Хэдэн өдрийн өмнө миний хэлсэн үгш Израйлын арад иргэдийг гомдоосныг би мэдсэн. Би үүндээ харамсаж байна, гэхдээ гомдоохыг хүсээгүй юм шүү” хэмээжээ. Түүнчлэн шашин шүтлэг, үндэс угсаа хүйсээс үл хамааран бүх израйль хүний Ерөнхий сайд хэмээн өөрийгөө үздэг хэмээн өгүүлжээ. Тэгвэл эндхийн Арабуудын нэгдлийн байгууллагын удирдагч, Парламентын сонгуульд гуравт орсон Аймон Одех түүний гуйлтыг хүлээж авахаас татгалзаж, “Үг хэлээ үйл ажлаараа батлахыг би хармаар байна. Тэгш эрхийг тэр хангаж чадах нь уу, үгүй юу” гэж мэдэгдсэн байна.