АНУ-ын 2016 оны сонгуулийн анхны нэр дэвшигч тодорлоо
2016 онд болох АНУ-ын ерөнхийлөгчин сонгуулийн анхны нэр дэвшиг тодорлоо. Сенатор Тед Круз ирэх оны сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвших төлөвлөгөөтэй байгаагаа өчигдөр албан ёсоор олон нийтэд зарласан юм. Техас мужаас гаралтай 44 настай сенатор Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай гэгдэж буй Жеб Буш, Крис Кристи нараас урьтаж сонгуулийн төлөвлөгөөгөө ийнхүү зарлалаа. Түүнчлэн Бүгд найрамдах намын Рэнд Пол, Марко Рубио зэрэг сенатор ч сонгуулийн өмнөх намын сунгаанд хүч үзэж магадгүй гэсэн мэдээлэл бий. Канадад төрсөн тэрээр сонгуулд нэр дэвшихийн тулд өнгөрсөн онд давхар иргэншлээсээ албан ёсор татгалзсан юм. Гэхдээ Тед Круз намын сунгаанаас гарч ирж, сонгуульд өрсөлдөх хэмжээний нэр дэвшигч хараахан биш гэж ажиглагчид аль хэдийнэ дүгнээд байна.