Сингапурын шинэчлэлийн эцэг таалал төгсөв
2015 оны 3 сарын 24
“Сингапурын ард түмний эцэг” хэмээн өргөмжлөгдсөн Ли Куан Ю ням гарагт 92 насандаа таалал төгсчээ. Ли Куан Ю Сингапурыг 1959 онд тусгаар тогтносноос нь хойш 31 жилийн турш ерөнхий сайдын албыг хашсан байна. Түүний хэрэгжүүлсэн эдийн засгийн шинэчлэлийн хүчинд Британийн колони байсан энэ нутгийн хөгжил цэцэглэлд хүргэсэн.
Сингапурын эрх баригчид түүнийг нас барсантай холбоотойгоор долоо хоногийн турш эмгэнэн дурсахаар шийдвэрлэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19626
0 эможи