"Мерседес бенз"-ийг жолоодох шаардлагагүй

2015 оны 3 сарын 23

Автомашин үйлдвэрлэгч Германы Мерседес Бенз компани хамгийн сүүлийн үеийн техник технологийн судалгааных нь үр дүнд бүтээгдсэн өөрөө жолоодогч автомашинаа танилцууллаа. АНУ-ын Калифорни мужид F015 4 хүний суудалтай өөрөө жолоодогч машины туршилтын жолоодлогод дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг урьсан байна. 2030 он гэхэд дэлхийн зам тээвэрт ашиглагдах бүх төрлийн машин ийм өөрөө жолоодох системтэй, ухаалаг болно гэсэн урьдчилсан таамгийг Мерседес Бензийнхэн хийгээд байгаа. Цонх нь эх биеээсээ бараг ялгагдахгүй энэ автомашин нь хажуу талын тольгүй, машин замын хөдөлгөөнд оролцож байх үеэр урд талын зорчигч 180 хэм эргэж, хойшоо харах хөдөлгөөнийг бүрэн хийж болох юм байна. Үүнээс гадна зорчигчид хурдыг тааруулах, хаалганд суулгасан мэдрэгчтэй үйлдлийн товчны тусламжтай утасны дуудлага хийх, видео үзэх боломжтой аж. Ирээдүйн машин хэмээн нэрлэгдэж байгаа энэ төрлийн бүрэн автомат машин тун удахгүй дэлхийн зах зээлд нэвтэрч, иргэд ямар ч стрессгүйгээр машин жолоодох цаг тун удахгүй ирнэ гэж уг компанийн гүйцэтгэх захирал Александр Манковский сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19600
0 эможи
keyboard_arrow_up