“Исламын улс” АНУ-д агаарын дайралт хийжээ

2015 оны 3 сарын 23

“Исламын улс” бүлэглэлийнхэн АНУ-ын армийн 100  орчим бие бүрэлдэхүүнийг онлайнаар заналхийлжээ. Энэхүү хэргийг Пентагоноос шалгаж байгаа талаар “BBC”  мэдээлэв. Эх сурвалжийн хэлснээр “Исламын улс”-тай холбоотой гэгдэх вэб хуудаст 100-гаад хүний нэр, хаягийг цохоод, тэднийг удахгүй хөнөөнө хэмээн заналхийлсэн аж. Мөн АНУ-д байгаа тус бүлгийн дэмжигчдийг дээрх нэр дурдагдсан хүмүүстэй “тооцоо хийх”-ийг уриалсан байжээ. Тус бүлгийнхэн АНУ-ын армийн компьютрийн сүлжээг хакердаж, тэдгээр хүмүүсийн мэдээллийг авсан хэмээн тайлбарлажээ. Уг мэдээлэл цацагдсаны дараа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албанаас нэр дурдагдсан хүмүүстэй холбоо барьж, сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

“Исламын улс” бүлэглэл нь Сири болон Иракт томоохон хэмжээний газар нутгийг эзлээд байгаа бөгөөд АНУ болон тус улсын холбоотнууд өнгөрсөн есдүгээр сараас хойш тус бүлэглэлд агаараас цохилт өгч байгаа юм. Хариуд нь “Исламын улс” АНУ болон бусад холбоотных нь иргэд, Сири, Ирак дахь үндэсний болон шашны цөөнхийг балмадаар хороосон бичлэгээ онлайнаар цацаж буй нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19576
0 эможи
keyboard_arrow_up