Нүдний өнгөө 30 секундэд өөрчлөх боломжтой

2015 оны 3 сарын 23

Америкийн нэгэн компани нүдний бор өнгийг цэнхэр болгон өөрчилдөг арга боловсруулсан тухай телевизийн CBS суваг мэдээллээ.
Солонгон бүрхэвчин дэх меланин гэдэг будагч бодисыг тусгай лазерын туяагаар устган нүдний өнгийг өөрчилж болно гэж Калифорни муж улсын “Stroma Medical” пүүсийн ажилтан Грег Хоумер тайлбарлажээ. Энэ будагч бодис нь нүдний хар өнгийг бий болгодог байна.
Нүдний өнгийг өөрчлөх үйл явцад ердөө 20 орчим секунд зарцуулах бол хоёроос гурван долоо хоногийн хугацаанд өнгө нь өөрчлөгдөх гэнэ. Үүний дараа үйлчлүүлэгчийн нүд үүрдийн цэнхэр өнгөтэй болно.
Уг шинэ арга ямар ч аюулгүй гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ Хоумер ярьжээ. Гэхдээ нүдний шингэн дэх меланиныг устгах явцад сохрох эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж Америкийн хараазүйн коллежийн мэргэжилтэн Элмер Ту ярьсан байна.
Ийм уршиг дагуулах эсэхийг жилийн хугацаанд явуулах туршилтын үр дүн харуулах гэнэ. Хэрвээ туршилт амжилттай болвол шинэ аргыг 18 сарын дараа практикт нэвтрүүлэх ажээ. Лазераар нүдний өнгийг өөрчлөх арга нь 5000 орчим долларын үнэтэй байх гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19574
5 эможи
keyboard_arrow_up