Хойд Солонгос өмнөдөд анхааруулав

2015 оны 3 сарын 23

Өмнөд Солонгосын иргэний хөдөлгөөний бүлгүүд энэ сарын 26 буюу ирэх пүрэв гаригт Хойд Солонгосын эсрэг суртал ухуулга бүхий агаарын бөмбөлгүүдийг хоёр талын залгаа хилийн орчимд хөөргөх гэж буйгаа мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор Пхеньяан анхааруулга өгчээ. Таван жилийн өмнөх тэр өдөр Өмнөд Солонгосын “Чеонан” байлдааны усан онгоц живж, усан цэргүүд амиа алдсан бөгөөд өмнөдийн зүгээс Пхеньяаныг буруутай гэж үзэж байгаа билээ. Үүнийг Пхеньян няцаасан хэвээр байгаа юм. Хойд Солонгосын Төв мэдээллийн агентлаг энэ талаар мэдээлэхдээ “Өмнөд Солонгосын армийн “хүүхэлдэйнүүд” байлдааны усан онгоц живсэн хэрэгт БНАСАУ-ыг буруутгаж, талуудын хоорондын таарамжгүй байдлыг хурцатгахад буруугаар ашиглаж буй нь хэрээс хэтэрч байна” гээд, хэрэв ухуулгын хуудсуудыг хөөргөвөл Хойд Солонгосын арми урьдчилан ямар нэг анхааруулга өгөлгүйгээр буудаж унагана хэмээсэн байна. Мөн тухайн бүс нутагт оршин суугчдыг аюулгүй байдлын үүднээс түр хугацаагаар нүүн шилжихийг анхааруулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19573
0 эможи
keyboard_arrow_up