ФИФА 2 тэрбум долларын ашигтай ажиллажээ

2015 оны 3 сарын 23

Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА 2014 оны орлогоо өөрийн вэб сайтаараа дамжуулан тайлагналаа. Өнгөрсөн онд ФИФА 2 тэрбум 337 сая ам.долларын ашигтай ажиллаж, дээд рекорд тогтоожээ. Өнгөрсөн онд болсон ДАШТ-ий үеэр болсон арилжаа ФИФА-ийн орлого огцом нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Ингэснээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ФИФА-ийн нийт орлогын хэмжээ 5.7 тэрбум ам.долларт хүрчээ. Орлогын хэмжээг дагаад зарлагын хэмжээ ч өссөн байна. 2014 оны ДАШТ хүртэлх дөрвөн жилийн хугацаанд тус байгууллага нийтдээ 5.38 тэрбум ам.долларын зардал гаргажээ. Гэсэн хэдий ч ФИФА-ийн орлого ийнхүү дээд амжилт тогтоосонтой холбогдуулан тус байгууллага гишүүн орнуудын хөлбөмбөгийн холбооддоо тус бүр 250 мянган ам.долларын урамшуулал олгохоор болсон байна. ФИФА нийт 205 орныг эгнээндээ нэгтгэсэн байдаг бөгөөд жил бүр гишүүн орнуудын хөлбөмбөгийн холбоодод 250 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Тэгвэл энэ онд дээрх 250 мянган ам.доллараас гадна нэмэлт 250 мянган ам.долларыг олгохоор болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19560
0 эможи
keyboard_arrow_up