Энэтхэгийн эцэг эхчүүд хүүхдүүддээ шпи дамжуулсан нь
Энэтхэгийн сурагчдын хувьд дунд сургууль төгсөх шалгалтандаа бүдэрвэл цаашид боловсролынхоо түвшинг ахиулах боломж олддоггүй, түүнийгээ дагаад амьдралынх нь түвшин, нийгмийн давхарга нь зогсонги байдалд ордог, ажилд ч орж чаддаггүй байна. Дунд сургууль төгсөх шалгалт ирээдүйн амьдралыг нь шийддэг тул зөвхөн сурагчид ч төдийгүй эцэг эхчүүд энэ шалгалтыг амжилттай өгөхөөр мэрийдэг гэнэ. Үүний нэг жишээг харуулсан зургийг өчигдөр Бихар мужийн Хажипур дүүргийн нэгэн сургуульд болсон шалгалтын үеийн гэрэл зураг баталж байгаа юм. Эцэг эхчүүд хүүхдүүддээ шалгалтын үеэр зөв хариулт бичсэн “шпиг” дамжуулж өгөхөөр олон давхар барилга руу авирч байгаа үеийн зургийг та харж байна. Цонхоор нь шалгалтын асуултын хариуг дамжуулахын тулд эцэг эхчүүд цагдаагийн ажилтнуудад авилга хүртэл өгдөг байна.