Борис Немцовын амийг 5 сая рублиэр үнэлжээ

2015 оны 3 сарын 20

 Оросын сөрөг хүчний дуу хоолой болсон улс төрч агсан Борис Немцовыг Москва хотын Улаан талбайд өнгөрсөн сарын сүүлээр буудаж амь насийг нь хороосон. Түүний амийг 5 сая рублиэр үнэлсэн тухай мэдээллийг Оросын Росбалт хэвлэл мэдээллийн агентлаг хэргийг мөрдөн байцаах материалаас иш татан уламжилжээ. Мэдээллийн эх сурвалжийн өгүүлснээр энэ оны нэгдүгээр  сарын дундуур энэ хэрэгт сэжигтнээр татагдсан Заур Дадаев, Анзор Губашев, Беслан Шаванов нар мусульман шажинтны номч Мухаммедийг шоглосон цуврал зураглалыг нийтэлсэн Францын Чарли Эбдо сэтгүүлийн үйл ажиллагааг нь дэмжсний төлөө Немцовыг устгах тухай саналыг “ үл мэдэгдэх нэгэн эрхэм” тавьжээ. Хэргийн  мөрдөн байцаалтанд авагдсан материалаас харахад Заур Дадаев “ үл мэдэгдэх нууц эрхэм”-ийн захиалгаар таван сая рублийн шан харамж авч энэ хэргийг үйлдсэн байх магадлалтай гэж мэдээллийн эх сурвалжид өгүүлжээ. Мөн үүнээс  гадна “үл мэдэгдэх нууц эрхэм” нь Чеченийн Шелковскийн дүүргийн цагдаагийн газрын ахлагч Вахи Геремеев, Сенатч Сулейман Геремеев нарын хамсаатан, Север батальоны Руслан Геремеев байсан гэжээ. Захиалга авсан “Шаванов 2-р сарын 27-нд Немцов, Анна Дурицкая нарыг ГУМ худалдааны төвийн зоогийн газарт дагасан бол Заур ажиглах, дагах үйлдлийг цааш үргэлжлүүлсэн. Москвагийн гүүрнээ Дадаев Немцовыг буудаж, хэргийн газраас Дадаевыг Губашев машинаар авч зугатсан” гэсэн тайлбар мэдээллийг уг агентлаг өгсөн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19532
0 эможи
keyboard_arrow_up