Цагдаа жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсээд байна

2015 оны 3 сарын 20

Германы Франкбурт  хотод болсон капитализмын эсрэг жагсаалын үеэр 94 цагдаа, 100 орчим иргэн гэмтлээ хэмээн Ройтерс мэдээлжээ. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар, Европын төв банкны байрны өмнө болсон эсэргүүцлийн жагсаалд 3500 орчим хүн оролцсон байна. Харин зохион байгуулагчид 700 хүн оролцсон аж. Цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн болж, цагдаагийн долоон машин, хэд хэдэн дэлгүүрийг шатаажээ. Мөн зарим гудамжийг хаахаас өөр аргагүй болсон аж. Нэг тэрбмум ам.долларын өртгөөр боссон Европын төв банкны барилгын өмнө жагсаал үргэлжилсээр байна. Одоогоор цагдаа нь 350 гаруй хүнийг баривчилсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19528
0 эможи
keyboard_arrow_up