Хөхнийхөө доод хэсгийг гаргасан сельфи хийхийг хоригложээ

2015 оны 3 сарын 19

Тайландын засгийн газар эмэгтэйчүүдийг хөхнийхөө доод хэсгийг гаргасан сельфи хийхийг хоригложээ. Тус улсын эмэгтэйчүүд “underboob selfie” буюу хөхний доод  хэсгээ гаргасан зургаа ихээр дарж олон нийтийн сүлжээгээр цацах болсон нь садар самуунд уруу татах сөрөг ач холбогдлыг бий болгосон учраас ийнхүү эрх зүйн зохицуулалт хийсэн байна.

Энэхүү хуульд хөхний доод хэсгээ гаргасан сельфи хийхдээ нүүрээ ил гаргахгүй нуухыг хориглосон байна. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Анандха Чоучотигийн мэдээлснээр ийм төрлийн сельфиг царайгаа нууцалж хийж байгаа нь энэ явдлыг газар авахад хүргэсэн байна. Учир нь царай харагдахгүй учраас хэнийх гэдгийг нь мэдэхгүй болсон нь хүмүүсийг ингэж зургаа дарахаас ичихгүй болгосон гэлээ.

Нүүрээ гаргалгүйгээр хөхний доод хэсгээ харуулсан сельфи хийсэн этгээдэд тав хүртэлх жилийн ял олгохоор болжээ.

Энэхүү хууль ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа аж. Зарим нь хүний эрх чөлөөнд халдсан хэмээн үзэж байгаа бол зарим нь нүүр нь гараагүй байхад хэн гэдгийг нь яаж ялгаж шийтгэх юм бэ хэмээн бичицгээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19441
0 эможи
keyboard_arrow_up