Кем Чин Ун анхны айлчалаа хийнэ
2015 оны 3 сарын 19
Хойд Солонгосын удирдагч Ким Чин Ун улсынхаа төрийн эрхийг барих болсоноос хойшхи анхны гадаад айлчлалаа манай хойд хөршид хийх бололтой. Учир нь ирэх тавдугаар сарын 09-нд ОХУ-д болох Агуу эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт оролцохоо батлан мэдэгдсэн дэлхийн 26 орны төр , засгийн тэргүүний тоонд түүний нэр багтсан байна. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдээлснээр, Хойд Солонгосын удирдагчаас гадна БНХАУ, Куба, Энэтхэг, Монгол, Өмнөд Африк, Вьетнам зэрэг 25 орны төр, засгийн тэргүүн Кремлийн урилгыг хүлээн авснаа мэдээлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19381
0 эможи