Америкийн томоохон бүх компанийг Хятад хакердсан уу
Хятадын засгийн газар АНУ-ын шилдэг компаниудийн бизнесийн санаа, үнэ цэнэ бүхий мэдээллийг олж авахын тулд бараг бүх томоохон компанийн комьпютерийг хакердсан байжээ. Энэ тухай Ерөнхийлөгч Ж.Бушийн үед АНУ-ын Тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Майк мак коннелл Миссуригийн их сургуульд илтгэл тавих үеэрээ хэлсэн байна. Хэдийгээр Америкийн том гэсэн бүх компанийн комьпютерийг Хятад хакердаж байгааг АНУ мэдсэн ч тэд чухам ямар арга замаар, ямар вирус ашиглан дотоод сүлжээнд нэвтэрснийг хэзээ ч олж мэдэж байгаагүй гэнэ. Хятадууд тэр нууцлаг вирусийнхээ тусламжтайгаар хүссэн үедээ тагнуулын мэдээлэл цуглуулдаг байсан гэнэ. Хятад зөвхөн бизнесийн байгууллагуудыг хакердаад зогсохгүй Конгресс, Батлан хамгаалах яам, Төрийн департментын комьпютер руу хүртэл халдаж байжээ.