Саддам Хуссейний цогцсыг өөр газарт шилжүүлжээ
Иракын удирдагч агсан Саддам Хуссений бунхан Тикрит хотын ойролцоох “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тулаанд бараг бүхэлдээ устсан тухай “АП” агентлаг мэдээллээ. Хэдийгээр сунни исламчуудын их удирдагчийн бунхан устсан ч гэлээ Саддам Хуссейний цогцсыг өөр газарт шилжүүлсэн хэмээн үзэж байгаа аж. Америкийн хүчнийхэн Тикрит хотоос гаралтай Саддам Хуссейнийг 2003 онд баривчилсан юм. Иракын шүүх түүнийг курдууд болон шиа исламчуудыг олноор хөнөөж хүнийг эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж 2006 онд дүүжилж хөнөөсөн билээ. Түүний цогцсыг 2007 оноос хойш Тикрит хот дахь бунханд нь хадгалж байсан юм.
Тикрит хотод Саддам Хуссений бунхан байсан нь “Исламын улс” тэнд олноор бөөгнөрөх бас нэгэн шалтгаан болсон хэмээн Иракын холбогдох албаныхан ярьжээ.