Египет шинэ нийслэлтэй болно

2015 оны 3 сарын 16

Өнгөрсөн баасан гаригт Египетийн барилгын сайд мустаф Мабдули нэгэн шинэ төлөвлөгөө боловсруулжээ. Шарм-аш-Шейх хотод болсон хөрөнгө оруулагчдын форум дээр түүнийгээ танилцууллаа. Египетийн нийслэл Каир хотын оршин суугчдын тоо хэтэрсэн тул шинэ нийслэлийг  байгуулах саналыг дэвшүүлжээ. Шинэ нийслэлийн олон улсын нисэх онгоцны будуал нь Лондон хотын Хитроугаас том байх аж.

Эх сурвалжаас үзвэл, Египетийн засгийн газар засаг захиргааны шинэ нийслэлд зориулан 1 сая 100 мянган орон сууц барих болно. Үүнд 5 сая иргэн оршин суух боломжтой. Тус төслийг 5-7 жилд 45 тэрбум ам доллар зарцуулан байгуулах юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19205
0 эможи
keyboard_arrow_up