Ирээдүйд ядуусын хороолол ийм болох ч...
Бомбей хотын аялал жуулчлалын нэг бэлгэ тэмдэг бол ядуусын хороолол. Дэлхийд алдартай "Ядуусын хорооллын саятан" хэмээх киноны зургийг энд авснаар гадаад, дотоодын аялагч жуулчдыг анхаарлыг татсан чухал газар болоод байна. Нөгөө оромжууд, гудамж зам, хогийн цэг, бохир заваан газруудыг санаж байгаа биз дээ.
Бомбей хотын хамгийн алдартай хамгийн том ядуусын хороолол бол Дхарави. Нэгэн үе дэлхийн, Азийн хамгийн том ядуусын хороолол байсан ч одоо өөрчлөгдөн зүгээр том ядуусын хороолол болсон. Барилгажилт, орон сууцжуулалтад шахагдан багасаж байна. Энд хэдэн хүн амьдардгийг хэн ч мэдэхгүй. Ойролцоогоор сая, зарим нь гурван сая хүн ч гэдэг. Энэ дүүрэг 215 га /2 км.кв гаруй/ талбайг хамардаг.
Энд эмнэлэг, сургууль, үйлдвэр, үйлчилгээний газрууд, агуулах гээд хүнд хэрэгтэй "бүх юм" бий. Мэдээж гол байгууламж нь хүн амьдардаг нь мянга мянган оромжууд. Нэг гэр бүлийн оромжны дундаж хэмжээ 10 м.кв. Энэ талбайд дунджаар 15 хүн амьдардаг.
Бомбей хотын хамгийн ядуу хүмүүс майхан гэхэд хэцүү оромжинд амьдардаг.
Ядуучууд нь ихэвчлэн гол мөрний ойролцоо эсвэл төмөр зам бараадан оромжоо барьдаг бол тэднийгээ бараадан даавуу, бүтээлэг, хучлага мэтийн зүйлсээр майхан гэхэд хэцүү оромж босгон эмзэг бүлгийнхэн нь амьдардаг.
Ийм "майханд" амьдрагсад хүйтэн салхи, шөнийг өнгөрөөхийн тулд юуг ч хамаагүй шатаан дулаацдаг. Үүнээс үүдэн түймэр дэгдэх нь ч бий.
Оршин суугчид
Хэдий бохир заваан орчинд байдаг ч тэд бас өөрсдийгөө, хувцас хунараа тогтмол угааж, цэвэрлэн, охид хүүхдүүддээ сайхан хувцас өмсүүлэхийг эрмэлздэг. Тэр ч байтугай майхан зэрэгт амьдардаг хүмүүс ч ялгаагүй.
Ядуусын хорооллын гудамжууд иймэрхүү янзтай байх нь элбэг
Бомбей хотын ядуусын хорооллын гол өнгө төрх нэг иймэрхүү. Гөлмөн төмөр, турба, барилгын янз бүрийн материал хавтан, дээвэр, фанер зэргээр олон давхар бөгөөд залгаатай эгнүүлэн барьсан байр оромжууд. Гайхалтай нь ийм маягаар барьсан 10 давхар "орон сууц" ч байдаг.
Ийн давхарлан барьсан байшингууд, гудамжууд үнэхээр ойлгомжгүй зүйлсийн нэг. Хаанаас эхэлж хаана дуусч байгаа хэн ч мэдэхгүй, мэдэх ч боломжгүй. Мэдээж хаяг адресс бол огт байхгүй.
Оромж сууц руу нэвтэрье. Нарийн хэсгүүд. Заримдаа хоёр хүн зөрөхөд ч хэцүү. Нарны гэрэл тусдаггүй шахам доод давхрууд, дээд давхар /өөрийн байр оромж руу/ луу гарах шатнууд.
Гэрийнхээ үүдэнд байгаа эр. Үнэндээ энэ эрийн гэр унтахад л зориулагдсан. Харин идэж уух, бие засах зэрэг нь гудамжинд.
Ядуусын хорооллоор нэг аварга том хоолой дайран өнгөрдөг. Тэр нь тэдний бохирыг зайлуулах шугам юм. Харин түүнд хүрэх салаанууд нь иймэрхүү ховил, судаг, шуудуунууд байдаг гэнэ.
Төмөр зам дагуух ядуусын хорооллын нэг.
За нөгөө алдартай том хоолой тэр харагдаж байна.
Ихэнх ядуусын хороолол нь гол мөрөн, сувгийн эрэг дээр байдаг. Энэ нь Энэтхэгийн гол мөр бохирдох болсон нэг шалтгаан. Ядуучууд эдгээрийг ундны ус, наран шарлагын газар, амралтын газар, угаалга, хог хаягдлын сав бас жорлон болгож ашигладаг.
Хог хаягдлын улмаас зарим гол суваг шуудуу харагдахгүй байх нь ч бий.
Энэ нэгэн гудамжны ар тал. Тэд хог хаягдлаа арынхаа цонхоор шидээд байдаг бололтой.
Энд нөгөө алдартай бохирын хоолой явж байна. Төмөр хоолой зэвэрч /ямар ч материал байсан/ муудах, цоорох, задрах явдал, бас солих асуудал үүсдэг байж таарна.
Гал тогооны өрөө.
Унтах байр.
Үйлдвэрлэл явуулж байна. Зарим газруудад хувцас хунас оёж, зарим газруудад хүнсний гэх мэт үйлдвэрлэл явуулдаг.
Сүүлийн хэдэн жил Бомбей хотын ядуусын хороолол асар хурдан шахагдан багасаж орчин үеийн хороолол болсоор байна