Эмэгтэй самурай эр нөхөр, гэр бүлээ хамгаалдаг байв
Их наран улс буюу Япон улс Дэлхийд олон зүйлээрээ алдаршан үлдсэн. Жишээ нь Жудо, Кендо, Карате-До, Айкидо зэрэг бие хамгаалах урлаг мөн цайны урлаг буюу "Чадоо", Цэцгийн урлаг болох "Икэбана" гэх мэт олон зүйлсээрээ алдартай. Та бүхэнд Япон улсын орчин цагийн түүхтэй Самурайн тухай товч хүргэе.
"Самурай" гэдэг нь дундад зуун болон орчин цагийн эхэн үеийн Японы цэргийн язгууртнууд юм. Япон оронд 700 орчим жил оршин тогтносон самурай гэгдэх анги давхарга нь өндөр дэг жаяг, эр хүний амлалт, ноён нуруу, үнэнч туйлбартай зан суртахууны илэрхийлэл болдог байжээ.
Самурай бол цэргийн хүчирхэг, том хүч байсан бөгөөд Японы нийт хүн амын 10 хувийг эзэлдэг байсан гэнэ.
Шударга ариун, зүй зохист ясыг ягштал баримтлагч, бодит үнэн, чин үнэнийг л ярьж хэлдэг, нэр төрөө аминаасаа илүү өндөрт өргөж байх ёстой, эр зориг, хатуужил тэвчээртэй байх ёстой самурай хүнийг өрөвч нинжин сэтгэлтэй, эелдэг бөгөөд урвашгүй үнэнч зан чанартай байх ёстой гэж үздэг байв.
Японд зөвхөн эрчүүд самурай болдоггүй байсан бөгөөд эмэгтэй самурай ч байсан. Тэднийг "Онна-бугейша" гэдэг байв, зэвсгийн эрдэм эзэмшсэн энэ эмэгтэйчүүд дайн тулаанд оролцдоггүй, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хамгаалах зорилготой байсан бөгөөд мэдээж хэрэг түүний хамгийн анхдагч үүрэг нь эр нөхөртөө үйлчлэх байжээ. Тэд нагината хэмээх зэвсгийг хэрэглэдэг байсан байна.
. Японы мафи буюу Якуза
Японы мафи нь 1612 онд эрх баригчид тэнэмэл самурай нартай тэмцэж эхэлсэн үед үүссэн аж. Харин орчин цагийн "Якуза" нар 18 дугаар зуунд сууриа тавьсан "Бакуто" болон "Тэкия" гэсэн хоёр бүлгээс үүдэлтэй.
1960-аад оноос Якуза нар гол зэвсгээ гар буу болон хутга болгож Илдийг зөвхөн нөхцөл байдал хэцүүдсэн эсвэл мафийн бүлэглэлүүдийн уулзалт дээр очихдоо ашигладаг болсон. 1963 онд Японд нийт 5200 гаруй бүлэглэлд 184 мянган Якуза харьяалагдаж байсан юм. Энэ нь тус улсын өөрийгөө хамгаалах хүчний тооноос давж байсан гэнэ.
Бүтцийн хувьд тэргүүн буюу "Оябун" нь бүгдийг шууд захирна. Түүний дараа ахлах зөвлөх (Сайко комон) байх бол тамгын газрын дарга(Со-хомбутё) тэргүүний туслах (Фуку-хомбутё), орлогч (Вакагасира) байна. Зөвлөх, нарийн бичгийн дарга, нягтлан гээд бүгд тэргүүндээ захирагдана. Гишүүн бүр өөрийн гэсэн дүүтэй, дүү нар нь залуу гишүүн буюу ерийн якузатай.
Якуза нарын гол бэлгэ тэмдэг нь биен дээрх шивээс. Бүлэглэл бүр өөр өөрийн өнгө аястай үүгээрээ бие беэсээ ялгарна.