Канцлер А.Меркель цэргийн парадад оролцохгүй
2015 оны 3 сарын 13
ХБНГУ-ын канцлер А.Меркель ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Москва хотноо болох Ялалтын баярын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадыг үзэхээр очиж чадахгүй гэнэ. Канцлер одоогоос хэдхэн хоногийн өмнө ийм шийдвэр гаргасан байна. Германы Засгийн газрын ажилтан ийнхүү ярьсан аж. Түүний онцолсноор А.Меркель Украины хямралтай холбоотой асуудлаас болж баярын арга хэмжээнд оролцохоос татгалзсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19091
0 эможи