Японд “Нинжагийн зөвлөл” байгуулагдлаа
2015 оны 3 сарын 13
Японы эрх баригчид аялал жуулчлалыг дэмжих зорилгоор түүхэн баатруудынхаа нэг болох нинжаг албан ёсны болголоо хэмээн BBC мэдээллээ. Иймд хотын дарга, мужийн захирагч нар албаны хувцсаа орхиж, бүгд нинжа маягаар хувцаслажээ. Нинжа нь эсрэг талын армийг бусниулж, дайн өдөөх зорилготой тусгайлан бэлтгэгдсэн хөлсний дайчид юм. “Бид нинжагаар дамжуулж, нийгмээрээ дахин амьдарч, амьсгалах хэрэгтэй байна” хэмээн Японы аялал жуулчлалын сайд Хироши Мизоата ярилаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19083
0 эможи