АНУ-ын элчин сайд өнөөдөр эмнэлгээс гарчээ

2015 оны 3 сарын 10

Өмнөд Солонгос дахь АНУ-ын элчин сайд Марк Липперт Сөүлд өглөөний хуралд оролцохоор ажил руугаа явж байхад хүйтэн зэвсэгтэй эр дайрч гэмтээсэн ба ингэхдээ сайдын хацар болон зүүн гарыг нь шархтуулсан хэрэг гарсан. Тэрбээр нүүрэндээ 80 оёо тавиулсан юм.

Тэгвэл Элчин сайд өнөөдөр эмнэлгээс гарсан байна. Түүнийг эмнэлгээс гарах үед 1000 гаруй хүн угтан авсан бөгөөд тэрбээр хэвлэлийнхэнд хандан “Над руу халдсан Ким Ки Жонгийг уучлах нь зөв” гэж хэлжээ. Элчин сайдыг өчигдөр тус улсын БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Ын Хэ эргэн очиж, уучлалт гуйсан байна.

АНУ-ын Элчин сайд руу дайрсан этгээд тухайн үед сахлын хутгатай байсан ба хэрэг гарсны дараа түүнийг газар дээр нь баривчилсан юм. Тэрбээр мэдүүлгийнхээ үеэр “Өмнөд Солонгосын удирдлагуудыг АНУ-ын тал өдөөн турхирч, Хойд Солонгостой дайтуулахыг оролдож байна” хэмээн ярьсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18868
0 эможи
keyboard_arrow_up