Хүнс худалдан авахдаа хурууны хээгээ уншуулна
2015 оны 3 сарын 10
Венесуэлд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах иргэдийн хурууны хээг таниулах зорилгоор дэлгүүрүүдэд нийт 20 мянган сканнер суурилуулж эхэлжээ. Ерөнхийлөгч Н.Мадуро хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авч, зохиомол хомсдол бий болгохоос сэргийлэх зорилгоор энэхүү арга хэмжээг авч байгаа аж. Өнгөрсөн сард хэд хэдэн хүнсний сүлжээ супермаркет, эмийн сангийн удирдлагыг баривчилж зохиомол хомсдол үүсгэн их хэмжээний дараалал үүсгэсэн хэрэгт буруутгасан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
18824
0 эможи