Обамаг хөнөөх гэж хэд хэдэн удаа оролджээ

2015 оны 3 сарын 09

АНУ-ын Огайо муж улсад оршин суудаг 20 настай Кристофер Корнел гэгч өөрийгөө “Исламын улс” бүлэглэлийн хүн гэж хэлсэн төдийгүй Ерөнхийлөгч Барак Обамагийн толгой руу нь буудаж хөнөөхөөр төлөвлөж байснаа ярьжээ. Тэрбээр Вашингтон дахь Израйлын ЭСЯ-ны дэргэд гар хийцийн бөмбөг дэлбэлэх гэж байсан аж. Түүнд М-16 гэдэг винтов хоёр, 600 сум байжээ. Түүнийг нэгдүгээр сарын 14-нд баривчилсан бөгөөд Сири, Иракт байдаг нөхөд маань Өрнөдөд ариун дайн дэгдээхийг надад тушаасан, түүнийг биелүүлнэ гэж ярьжээ.

Обамагийн амь насанд халдах гэсэн хэд хэдэн оролдлогыг Холбооны мөрдөх товчоо илрүүлсэн байна. 2012 оны намар Холбооны нөццийн банкны дэргэд 450 кг бодисыг алсын удирдлагаар Бангладешийн оюутан дэлбэлэх гэж байжээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийг бүрэлгэх төлөвлөгөөтэй байсан аж.

2011 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчөө хөнөөж, эрх мэдлийг ард түмний гарт өгөхийг зорьж байсан Америкийн цэргийн дөрвөн алба хаагчийг илрүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18751
0 эможи
keyboard_arrow_up