М.Обама охидын боловсролыг дэмжинэ

2015 оны 3 сарын 08

АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама энэ сарын 12-19 өдрүүдэд Япон болон Камбож улсад айлчлал хийхээр болжээ. Тэрбээр охидын боловсролыг дэлхий даяар дэмжих хөтөлбөрийн дагуу айлчлал хийнэ гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Дэлхий даяар сургуульд сурч, боловсрол эзэмшээгүй 62 сая охид амьдарч байна. Энэ тоог бууруулах нь хатагтай Обамагийн айлчлалын гол зорилго гэж “www.nytimes.com” мэдээллээ.

Мишель Обама “Би их гайхсан. 62 сая охин боловсрол эзэмшээгүй гэдгийг сонсоод. Эхлээд худлаа байгаасай гэж хүссэн. Гэхдээ миний хүссэн, бодсон шиг байсангүй ээ. Тиймээс Азийн орнуудад айлчилж, дээрх тоо баримтыг багасгах зорилготой байна” гэж хэлжээ. Тэрбээр “Японы охид, бүсгүйчүүдийн 98 хувь нь бүх шатны боловсрол эзэмшсэн. Харин Камбож улс эсрэгээрээ. Японы тусламжтайгаар Камбож улсад туслах, гүүр болох зорилготой байна” гэж мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18728
0 эможи
keyboard_arrow_up