Немцовийн аллагын хоёр сэжигтэнг баривчилжээ

2015 оны 3 сарын 08

Улстөрч Борис Немцовын аминд хүрсэн байх магадлалтай хоёр этгээдийг  Москвагийн цагдаа нар баривчилсан тухай “AFP” агентлаг  мэдээллээ. Оросын мөрдөн шалгах хорооны дарга Александр Бортников сэтгүүлчдэд “Немцовын аминд хүрсэн этгээдүүд Кавказ гаралтай. 25 настай Анзор Губашев, 37 настай Заур Дадаев нарыг баривчлаад байна. Эдгээр залуусыг баривчилсан шалтгааныг хэлэх боломжгүй байна. Мөрдөгчид Немцовын үхлийг захиалсан хэмээн үзэж байгаа. Захиалагчийг олох нь хэргийн зангилааг тайлах гол түлхүүр болно” гэж хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт цагдаа нар гурван этгээдийг баривчилсан билээ. Тэд хэрэг гарах шөнө хэргийн газраас холгүй байсан нь тогтоогдсон юм. Бортников “Дээрх гурван залуугийн хоёр нь ял эдэлж байсан” гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18726
0 эможи
keyboard_arrow_up