Крис өөрийгөө охины аав биш гэв

2015 оны 3 сарын 08

Дуучин Крис Браун өөрөөс нь хүүхэдтэй болсон Ниа Ами гэх бүсгүйд хандаж мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Уучлаарай. Яагаад худлаа ярьж, миний нэр хүндэд халдаад байгааг чинь сайн ойлгохгүй байна. Би чамтай уулзаж байгаагүй атлаа яаж чамайг жирэмсэн болгох юм. Чи андуураад байгаа бололтой. Надтай адилхан хүмүүс зөндөө бий. Чи тэр хүмүүсийн нэгнээс л хүүхэдтэй болсон байх. Миний хүүхэд гэгдээд байгаа охин үнэхээр хөөрхөн юм байна лээ. Харамсалтай нь би охины аав биш. Би аав болохыг хүсдэг. Гэхдээ одоо биш. Дахин миний нэр хүндэд халдсан тохиолдолд хоёулаа шүүхийн өмнө уулзахыг сануулж байна. Амьдрал урт. Бид залуу хүмүүс” гэж хэлжээ.

Ами твиттертээ “Надад итгэхгүй байна гэж үү. Браун чи намайг таньдаг. Би ч чамайг таньдаг. Чи охины аав мөн” хэмээн жиргээд, инстаграмдаа үдэшлэгт хамт авахуулсан зургаа байршуулсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18723
0 эможи
keyboard_arrow_up