Дэлхийн хамгийн хүчирхэг 10 эмэгтэй

2015 оны 3 сарын 08

 “Форбс” сэтгүүлээс өнгөрсөн онд дэлхийд нэр нөлөөгөөрөө тэргүүлж буй 10 эмэгтэйтэйг танилцуулжээ.

Дэлхийн хүчирхэг эмэгтэйгээр Германы канцлер 59 настай Ангела Меркель тэргүүлжээ. Тэрбээр 28 орныг удирддаг Европийн холбооны жилийн 15.8 триллион ам.долларын төсвийг хуваарилах эрх мэдэлтэй юм. Удаах байрт АНУ-ын Төв банкны тэргүүн Жанет Иеллэн. Тэрбээр тус банкны анхны эмэгтэй удирдагч бөгөөд одоо 67 настай. Үүний дараа нь Технологийн магнат Билл Гейтсийн эхнэр 49 настай Мелинда Гейтс филантропийн үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлдэг бөгөөд гутгаарт жагсчээ. Тэрбээр 2012 онд л гэхэд нийт 3.4 тэрбум ам.долларыг бусдын сайн сайханд захиран зарцуулсан юм. Дөрөвдүгээрт  Бразилийн 66 настай эмэгтэй  ерөнхийлөгч  Дильма Роуссефф . Тэрбээр  дэлхийн долоо дахь том эдийн засагтай улсын 2.4 триллион ам.долларыг захиран зарцуулдаг.  Зургадугаарт  АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан   Хилари Клинтон. Тэрбээр 66 настай. Гэсэн хэдий ч ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаад байгаа юм. Долдугаарт “General Motors” компанийн гүйцэтгэх захирал Мэри Барра. 52 настай тэрбээр өөрийн компанидаа 33 жил ажилласны дараа тэргүүн нь болжээ. Наймдугаарт АНУ-ын 50 настай тэргүүн хатагтай Мишель Обама.  Тэрбээр Харвардын их сургуулийг төгссөн. Улс эх орондоо эрүүл амьдралын хэвшлийг бий болгох олон хөтөлбөрийг санаачилжээ.  Есдүээрт  интернэт магнат “Yahoo”-д хүчин зүтгэж байсан 44 настай удирдагч   Шерил Сэндберг . Тэрбээр  өнгөрсөн жилээс дэлхийд тэргүүлэгч “Facebook” компанийн тэргүүн менежерийн үүргийг гүйцэтгэж буй юм. Сүүлийн байрт компьютерийн технологийн анхдагч компаниудын нэг “IBM”-ийн гүйцэтгэх захирал 55 настай Виржиния компанидаа 23 жил ажилласан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18716
0 эможи
keyboard_arrow_up