БНСУ-д суугаа АНУ-ын Элчин сайд халдлагад өртжээ

2015 оны 3 сарын 05

БНСУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Марк Лифферт халдлагад өртлөө. Өмнөд Солонгосын цагдаагийн ажилтны мэдээлснээр Элчин сайдын баруун хацар болон гарыг сахлын хутганы ирээр гэмтээсэн бөгөөд азаар амь насанд нь аюулгүй өнгөрсөн байна. Тэрбээр Сөүл хотын Сэжонг танхимд өглөөний зоог барьж, илтгэл тавьж байх үедээ ийнхүү халдлагад өртсөн аж. Ойр орчимд нь  сэжигтэй зүйл огт илрээгүйг хамт байсан хүмүүс нь хэлжээ. Гэнэт  Элчин сайд орилох сонсогдож, цагдаагийнхан очиход цус алдсан байдалтай байсан гэнэ.  Түүнийг Сөүл хотын эмнэлэгт яаралтай хүргэжээ. Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснээр БНСУ, АНУ-ын харилцааг эсэргүүцэгч Кым хэмээх 55 настай өмнөд Солонгосын иргэн Элчин сайдыг шархдуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18619
0 эможи
keyboard_arrow_up