Умард Солонгос олон улсын хэм хэмжээг зөрчсөөр байна
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг тавьсан хоригоо дахин харж үзэхийг гишүүн орнууддаа санал болгожээ. Тодруулбал, хөдөө аж ахуй, эмнэлэг ба хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн эсрэг тавьсан хориг үүнд орж байгаа юм. Холбогдох тайланг өнгөрсөн мягмар гаригт танилцуулсан байна. Судалгаагаар Умард Солонгосын 17 сая иргэн өнөөдөр хоол хүнсний дутагдалд ороод буй. Мөн долоон сая иргэнд эрүүл ахуйн над захын шаардлага хангахгүй нөхцөлд байдаг аж. Зургаан сая иргэн эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байгаа юм. Сануулахад, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсын тодорхой албан тушаалтнуудад хориг тавьсан юм. Энэ нь Умард Солонгосын эрх баригчдын цөмийн хөтөлбөрийн асуудлаас үүдэлтэй. Тэд аюулгүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг үл тоон, олон улсын хэм хэмжээг зөрчсөөр байгаа билээ. Тус улсын эрх баригчид цөмийн зэвсэг, тэр дундаа баллистик пуужингийн туршилтыг үргэлжлүүлсээр байна. Саяхан тэд ойрын тусгалтай пуужинг Япон тэнгист туршсан талаар мэдээлсэн.