Б.Обама Оросын эсрэг хоригийг нэг жилээр сунгалаа
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ОХУ-ын эсрэг тавьсан хоригоо нэг жилээр сунгаснаа мэдэгдлээ. Интернэт дэх Цагаан ордны веб хуудсанд энэ тухай мэдээлжээ. ОХУ Крымийг өөрийн мэдэлд авсаны дааа буюу өнгөрсөн оны гуравдугаар сарын 14-ний өдөр Америкийн төрийн тэргүүн тус улсын эсрэг хориг тавьсан билээ. Ингэхдээ Оросын энэ алхам нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод төдийгүй Украйны тусгаар тогтнол аюулгүй байдал, ардчилалыг хөгжүүлэх явц болон газар нутгийн бүрэн бүтэн байдалд ч заналхийлсэн хэмээн тайлбарласан. Түүнээс гадна АНУ болон Европын холбоо нь Минсикийн гэрээг биелүүлээгүй нөхцөлд хамтран арга хэмжээ авахаар тохиролцсон байна. Сүүлийн өдрүүдэд Украйны зүүн нутагт буун дуу гарахгүй байгаа. Гэсэн хэдий ч Украйны эрх баригчид Оросын талыг баримтлагчид энэ байдлыг ашиглан Мариулолыг эзлэн авахаар бэлтгэж байгаа аж.