Мадонногийн найдлага талаар өнгөрөв

2015 оны 3 сарын 05

Францын “Үндэсний фронт” намын дарга Марин Ле Пен Америкийн нэр дуучин Мадоннотай уулзахаас татгалзсан байна. Дуучин “Charlie Hebdo” сэтгүүлийн редакцид халдсан явдалын дараа хүний эрх ямар байгаа талаар “Үндэсний фронт” намын даргатай ярилцахыг Мадонно хүсчээ. Нэрт дуучин хэлэхдээ “Миний хүсч байгаа зүйл бол дэлхийг тайван байлгах. Тиймээс хамгийн түрүүнд Марин Ле Пен миний санаанд орсон. Түүнээс Францад болон дэлхий дахинд хүний эрх ямар байгаа талаар санал бодлыг нь сонсох гэсэн юм” хэмээн өнгөрсөн даваа гаригт телевизид ярилцлага өгөхдөө хэлжээ. Харин үүнээс нэг хоногийн дараа Марин Ле Пен ярилцлагадаа Америкийн дуучинтай уулзахгүй гэдгээ мэдэгдэв.

Үндсэрхэг үзэлтэйгээрээ алдартай “Үндэсний фронт” намын тэргүүн Марин Ле Пен яагаад нэрт дуучинтай уулзахаас татгалзсан нь одоогоор тодорхойгүй байна. Ямар ч байсан Мадонно түүний саналыг хүлээн авна хэмээн найдаж байсан бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18595
0 эможи
keyboard_arrow_up