Хэрэг хуучирдаггүй
Перугийн прокурор экс сайдаа 1988 оны 11 дүгээр сард сэтгүүлчийг хөнөөхийг даалгасан хэрэгт буруутгаж, 25 жилийн ял оноохоор төлөвлөж байна. Харин энэхүү хэрэгт буруутгагдсан Армийн генерал асан Даниэль Уррести өөрийгөө гэм буруугүй бөгөөд улс төрийн шалтгаанаар гэмт хэрэг хүлээлгэх гэж байна хэмээн мэдэгдэж байгаа юм.
1988 онд амь үрэгдсэн сэтгүүлч Хьюго Бастиос Перугийн хүний эрхийн зөрчлийн асуудыг хөндөн бичиж байгаад хөнөөгдсөн юм. Түүнийг хөнөөсөн хэрэгт хоёр цэргийг буруутгасан ч тэдний нэг нь Даниэль Уррести аллагыг захиалсан гэх нотолгоог шинээр гаргаж иржээ.
“Каретас” үндэсний сэтгүүлийн сурвалжлагч агсан Бастиос засгийн газар болон Гэрэлтэх зам бүлэглэлийн босогчдын хоорондох партизаны дайнд хүний эрх хэрхэн зөрчигдөж буйг хөндөж байсан юм. Тэрээр 1988 оны 11 дүгээр сард тэсрэх бөмбөгт өртөж амиа алдсан юм.
Даниэль Уррести нь өнгөрсөн сард ажлаа өгөхөөс өмнө Перугийн хамгийн алдартай сайдуудын нэг байсан юм. Тэрээр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдсэн билээ.