Украинд дэлгүүрүүдийн лангуу хоосорчээ

2015 оны 2 сарын 27

Украины мөнгөн тэмдэгт гривнагийн ханш  огцом унаснаас иргэд сандарч, дэлгүүрүүдийн лангуу хоосолжээ. Украины парламентын гишүүн олигарх Виктор Балога "Манай иргэд дэлгүүрүүдийн лангуун дээр байсан гурил, цөцгийн тос, элсэн чихэр, будаа зэрэг нийгэмд нэн чухал барааг хуу хамаж байна. Энэ бол иргэд маргааштаа итгэлгүй байгаагийн эхний шинж тэмдэг гэжээ. Тэрбээр энэ үзэгдлийн гол  буруутан нь эрх баригчид гэж үзсэн байна. Түүнчлэн ХАА-н салбарт хөрөнгө эзэмшдэг албан тушаалтнууд хүмүүсийн сэтгэл санаагаар тоглож, ахиу ашиг олохыг зорьж байна гэж дүгнэжээ. Одоогийн ханшаар бодоход Украинд цалингийн доод хэмжээ авагсад болон тэтгэврийнхэн сардаа 20 орчим ам.доллар авч буй нь амьдралаа авч явахад хүрэлцэхгүй болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18320
0 эможи
keyboard_arrow_up