АНУ-ын банкиудаас Оросын хакер их хэмжээний мөнгө хулгайлжээ

2015 оны 2 сарын 26

АНУ-ын эрх баригчид кибер орон зайд гэмт хэрэг үйлдсэн хэрэгт хардаж буй Оросын иргэн Евгений Богачевийг баривчлахад тустай мэдээлэлд мөнгөн шагнал амлалаа. АНУ-ын Хууль зүйн департамент түүний төлөө гурван сая ам.доллар төлөхөд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Богачев Орос, Украйн дахь кибер гэмт хэрэгтнүүдтэй хамтран ажиллаж, хакерийн программ түгээж 100 сая ам.долларын хохирол учруулсан хэмээн АНУ-ын тусгай албад үзэж байна. Тэрбээр банкны дотоод сүлжээнд нэвтэрдэг программ бүтээж Америкийн Capital One Bank, Bank of Georgetown , First National Bank of Omaha банкнаас ихээхэн хэмжээний мөнгө хулгайлжээ.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо 30 настай Богачевийг хамгийн ихээр эрэн сурвалжилж буй 10 гэмт хэрэгтний жагсаалтад бүртгээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18216
0 эможи
keyboard_arrow_up