Хариу нэхсэн тус Индонезчуудын дургуйцлыг хүргэв

2015 оны 2 сарын 25

   Австралийн Ерөнхий сайд Тони Эбботод зориулан Индонезийн ард иргэд зоос цуглуулж  эхэлжээ. Тэд зоосон мөнгө цуглуулсаар нэг тэрбум австрали доллар босгох зорилготой байгаа аж. Учир нь 2004 оны цунамигийн дараа Австрали улс Индонезийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд нэг тэрбум доллар хандивлаж байсан юм. Хэрэв Австралийн Ерөнхий сайд Тонни Эббот болчимгүй үгнээсээ болж индонзичуудын дургүйцлийг төрүүлээгүй бол энэ мөнгийг эргүүлж өгөх тухай яриа гарахгүй байв.

Австралийн хоёр иргэн хар тамхины хэргээр Индонезид цаазаар авах ял сонссоны дараа Тонни Эббот иргэнээ өмгөөлж мэдэгдэл хийхдээ 10-аад жилийн өмнө 200 мянган хүний аминд хүрсэн гамшиг зовлон тохиолдоод байх хүнд үед австраличууд хэрхэн тусалж байсныг санах ёстой гэсэн юм. Энэ мэдэгдлийн дараа “Австралид зоос цуглуулъя” гэдэг компани Индонезийн олон нийтийн сүлжээгээр идэвхитэй өрнөж, өнгөрсөн долоо хоногт гэхэд ийм хаштаг ашигласан сэтгэгдэл 65 мянган хүн бичжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18143
0 эможи
keyboard_arrow_up