“Хонда” компани захирлаа солилоо
2015 оны 2 сарын 25
Японы томоохон машин үйлдвэрлэгчдийн нэг “Хонда” компани Ерөнхийлөгч Таканобу Итог гүйцэтгэх захирал Такахиро Хачигогийн хамт өөрчилжээ. Хондагийн хэд хэдэн машин осолд өртөх үеэр агаарын дэр нь ажиллаагүйн улмаас таван хүн нас барж, цөөнгүй хүн бэртэж гэмтсэн байна. Ийнхүү зах зээлээс машинаа буцаан татсанаар өнгөрсөн жилийн гуравдугаар улирлын орлого нь огцом буурсны дараа “Хонда” компанийхаа менежментэд нэлээд өөрчлөлт хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. Хариуцлага хүлээн суудлаасаа огцорсон компанийн ерөнхийлөгч Т.Ито 1978 онд компанидаа инженерээр ажилд орж байжээ. Тэрээр 2007 оноос компаниа толгойлж байсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
18114
0 эможи