ИНФОГРАФИК: Оскар сүүлийн таван жилд

2015 оны 2 сарын 23

Америкийн кино академийн дээд шагнал Оскарын 87 дэх удаагийн ёслолын ажиллагаа энэ сарын 22-нд болох гэж байгаа.

Оскарын шагнал гардуулах анхны ёслол 1929 онд 250 зочидтойгоор зохион байгуулагдаж байсан. Уг наадам 1938 онд Лос-Анжелес үерт автсан үед, 1968 онд Мартин Лютер Кинг амиа алдсан, 1981 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганий аминд хүрэхээр оролдсон халдлага гарсан үед буюу түүхэндээ гурван удаа Оскарын шагнал гардуулах ёслол болоогүй юм.

Үүнээс бусад үед жил болгон өдийг хүртэл зохион байгуулагдаж ирсэн дэлхийн хамгийн том кино наадмын "Шилдэг кино", "Шилдэг эрэгтэй гол дүр", "Шилдэг эмэгтэй гол дүр", "Шилдэг найруулагч" гэсэн дөрвөн гол номинацийн сүүлийн таван жилийн Оскарын эзэд болон сонирхолтой баримтуудыг инфоргафикаар хүргэж байна.

/Инфографикийг О.Сүхбат/

Дашрамд хэлэхэд Оскарын шагналд нэр дэвшсэн бүтээлүүд болон жүжигчид, найруулагчдыг өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд зарласан.

Энэ жилийн наадмыг Америкийн жүжигчин Нил Патрик Харрис хөтлөн явуулах бөгөөд шилдэгээр ямар бүтээлүүд шалгарахыг кино сонирхогчид чих тавин хүлээж байгаа нь лавтай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17976
0 эможи
keyboard_arrow_up