Умард Солонгосын Ерөнхийлөгч иргэдээ боолын хөдөлмөр эрхлүүлдэг

2015 оны 2 сарын 23

Хилийн чанадад буй иргэдээ  боолын хөдөлмөр эрхлүүлж байна хэмээн Өмнөд Солонгосын хүний эрх хамгаалагчид Умард Солонгосыг шүүмжилжээ. Учир нь гадаадад ажиллаж , амьдарч буй хүмүүсийнхээ цалингаас Ким Жөн Уны хувийн хэрэгцээнд зориулан авдаг аж. Энэ асуудлыг тодруулахаар НҮБ-д гомдол гаргасан байна.

Одоогоор Умард Солонгосын 100 гаруй мянган хүн хилийн чанадад ажиллаж байгаа гэнэ. Тэднийг Зүүн Өмнөд Ази, Хятад, Африк, Ойрхи Дорнод руу явуулжээ. Умард Солонгосоос  боолын хөдөлмөр эрхлэгчдийг олноор нь авдаг орны тоонд  Орос багтдаг гэж “The Mirror” сонинд бичсэн байна. Энд 25 мянга орчим Солонгос хүн хөдөлмөр эрхэлдэг бөгөөд голдуу мод бэлтгэх, барилга барих ажилд оролцдог аж.  Ийм ажилчдын хөдөлмөрийн хөлсийг нь хураан авч, энэ мөнгөө дэглэмийнхээ сүр хүчийг харуулах чамин тансаг байгууллага босгоход  зарцуулдаг юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17969
0 эможи
keyboard_arrow_up