Эрдэмтэд шивээс арилгадаг тос бүтээжээ
2015 оны 2 сарын 17
Канадын эрдэмтэд шивээс арилгадаг тос бүтээжээ. Гэхдээ энэхүү бүтээгдэхүүнээ хүн дээр турших арай болоогүй хэмээн үзэж байгаа бөгөөд зөвхөн гахайн арьсан дээр туршиж үзсэн байна.
“Гахайн арьсан дээрх шивээсийг арилгаж байна гэдэг хүний шивээсийг арилгахад тун ойрхон гэсэн үг” хэмээн уг тосыг бүтээгч ярьсан байна. 27 настай эрдэмтэн Алек Фалкенхамын хэлснээр энэ тосыг цуврал эмчилгээ болгож хэрэглэснээр үр дүнгээ өгөх аж.Зохион бүтээгчийн хэлснээр 10см.кв талбайд нэг дуаагийн эмчилгээ хийхэд 4.50 ам.долларын үнэтэй байх гэнэ. Хэдийгээр өнөөдөр дэлгүүрүүдийн лангуун дээр шивээс арилгах тос байгаа хэдий ч мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн нь нэгээхэн ч үгүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17873
0 эможи