А.Маркельд Нобелийн шагнал олгохыг уриалав
2015 оны 2 сарын 16
ХБНГУ-ын канцлер А.Маркелийн Украины зүүн нутагт энх тайвныг тогтооход оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Нобелийн шагнал олгохыг Бундестагийн гишүүд уриалжээ. Украины Донбасст байдал нэлээд ээдрээтэй байгаа бөгөөд канцлер Орос, Украины хооронд зуучилсан юм. Бундестагийн гишүүн Карл-Георг Вальман нэгэн сонинд ярилцлага өгөхдөө хатагтай А.Маркель болон Францын Ерөнхийлөгч Ф.Олланд нар зуучлан Минскт хэлэлцээ хийлгүүлсэн нь том амжилт хэмээн онцолсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17773
0 эможи