Манай улс гадныханд “Шонхор” шувуугаа экспортолж байна

2015 оны 2 сарын 15

Шонхрыг сургаж ан ав хийлгэх нь зарим улсад цөөн тооны хүмүүсийн хобби байдаг бол олон оронд томоохон бизнесийн сүлжээ болжээ. Дэлхий дээр шонхор худалдаалах бизнес 78 оронд явагддаг байна. Үүний нэг нь буюу шонхор худалдаалах бизнест тэргүүлэгч нь манай орон. Манай улсын хувьд шонхрыг худалдаалах томоохон бизнесийн сүлжээний орнууд нь Катар, Бахрайн, Кувэйт, Саудын Абар байдаг аж. Нэг шонхрыг дээд тал нь 10 мянган ам.доллараар худалдаалдаг хэмээх мэдээлэл бий.

ЮНЕСКО шонхрын авыг амьд соёлын өвд бүртгэсэн байдаг. Дэлхийд Монгол, Орос, Хятад, Казахстан улс  шонхрын тоогоор тэргүүлдэг ч гэлээ манай орны шонхрын тоо жилээс жилд цөөрсөөр байгаа юм. Үүний шалтгаан нь цэвэр гень бүхий монгол шонхрыг өндөр үнээр худалдаалах явдал юм. Тэгвэл хэн нэгэнд их хэмжээний ашиг авчирч буй Монголын “соёлын амьд өв” Арабын баячуудыг хэрхэн зугаацуулж буйг www.24tsag.mn хүргэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17716
0 эможи
keyboard_arrow_up