Лив Тэйлор “хайрын баяр”-аар хүүтэй боллоо

2015 оны 2 сарын 15

Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор өчигдөр буюу хайрын баярын өдрөөр амаржиж хүүтэй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хүүдээ Мина хэмээх нэрийг хайрласан тухайгаа өөрийн твиттертээ бичжээ. Тэйлор “Би хүүтэй боллоо. Ингээд Лив Тэйлор гэх эмэгтэй хоёр хүүгийн ээж боллоо. Ямар том баяр вэ” гэж жиргэжээ.

Жүжигчин бүсгүй инстаграмдаа хүүгийхээ гараас барьж буй зургийг байршуулсан байна. Мөн жүжигчний аав “Aerosmith” хамтлагийн дуучин Стефен Тэйлор “Охин минь хүүтэй боллоо” хэмээн жиргэж, амаржаад удаагүй байгаа эхнэр болон найзтай нь авахуулсан зургаа инстаграмдаа байршуулжээ. Лив Тэйлор 10 настай Мило гэх хүүтэй билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17710
0 эможи
keyboard_arrow_up