Ханхүүд шившлэгтэй сандал бэлэглэжээ
2015 оны 2 сарын 12
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямийн гэргий, гүнж Кейт Миддлтон өчигдөр Лондон хотноо байрлах II Элизабетийн нэрэмжит “Хүүхэд бол нар” асрамжийн газарт зочилжээ. Тус асрамжийн газрын хүүхдүүд бяцхан ханхүү Жорж Александр Луид өөрсдийн гараар бүтээсэн сандал бэлэглэсэн байна. Хүүхдүүд энэхүү сандалдаа тусгай шившлэг уншсан хэмээн гүнжтэнд тайлбарлажээ. “Ханхүү энэ сандал дээр суусан өдрөөсөө үргэлж аз жаргал, азтай учрах болно” гэж хэлжээ. Гүнжтэн хүүхдүүдэд талархалаа илэрхийлээд удахгүй төрөх дараагийн хүүхдээ ч энэ сандал дээр суулгахаа амласан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17597
0 эможи