Бие хөгшрөвч зүрх хөгширдөггүйг 82 настай тэрбумтан харууллаа
2014 оны хоёрдугаар сард Венийн балд өөртэй нь цуг очихыг зөвшөөрсөн Америкийн теле од 34 настай Ким Кардашьянд 500000 ам.доллар төлж дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж явсан Австрийн тэрбумтан 82 настай Ричард Люгнер өөрийн шинэхэн амраг 25 настай Кэти Шмитцтэй хамт теле шоунд оролцжээ. Энэхүү өвөрмөц тэрбумтны хувьд энэ нь тав дахь удаагийн гэрлэлт юм. Тэрбээр дөрвөн хүүхэдтэй бөгөөд Анхны эхнэрийн хоёр хүү, дөрөв дэх эхнэрээс гарсан нэг охин /одоо 21 настай/ болон нэгэн нууц амраг /зургийг дор нийтлэв/-аас нь гарсан бас нэг хүүхэд байдаг аж. Ричард Люгнер “Уг нь би дахиж гэрлэхгүй хэмээн бодож байлаа. Кэтитэй учрахдаа дөрөв дэх эхнэрээсээ салчихаад 7 сар болж байсан юм” гэж “Энэ өглөө” гэх теле шоуны хөтлөгчид ярьжээ. Түүнчлэн энэ бүсгүйтэй танилцаад долоохон сар өнгөрсний дараа яаран гэрэлсэндээ харамсаж буй эсэхээ хэлж мэдэхгүй байна. “Хүүхнүүд гэдэг ямар аймшигтай амьтад болохыг мэддэг боловч залуу хатагтай нартай тэмцэж, тулалдах нь надад таалагддаг” хэмээн нэмж тайлбарласан аж. Харин Кэти ирээдүйн нөхөртэйгээ танилцахын өмнө телевизийн алдартай хөтлөгч болохыг мөрөөдөж, "Playboy" сэтгүүлд зургаа авахуулж, элбэг хангалуун, баян тансаг амьдралд дурлаж явснаа мөн дэлгэсэн байна. Тэрбээр өөрийнхөө гэрлэлтийн зорилго бол мөнгө байгаагүй хэмээн тодотгоод “Түүнтэй анх танилцахдаа Люгнерийг баян тарган гэдгийг мэдэж байсан. Тэр бол миний эх орон, Германд тун алдар хүндтэй хүн. Баян тансаг амьдрах гэдэг сайхан л даа. Гэхдээ надад энэ нь гол зүйл байсангүй. Миний хувьд телевизийн од болох замаа хөөх үү, эсвэл хайр дурлалдаа үнэнч үлдэх үү гэсэн хоёр зам тулгарсан. Тэгээд ч манай хүний өмнөх эхнэрүүд хэзээ ч түүнтэй нас ойролцоо байгаагүй” гэж хөтлөгчийн асуултад хариулжээ.
Кэти өмнөх нөхрөөсөө 6 настай охинтой үлдсэн бөгөөд өөрийн үе тэнгийнхэнтэйгээ уулзаж учирч явснаа нуухгүй байгаа гэнэ. Тэдний хүсэл сонирхол нь зөвхөн секс, хөл бөмбөг байхаас гадна аль болох олон хүүхнүүдтэй учрахыг хүсдэг нь надад таалагддаггүй. Ричард бол тэднээс тэс өөр, түүгээр нь тэр маань жинхэнэ эрх хүн гэжээ. Үе мултарсан хос маань 2014 оны есдүгээр сард хуримаа хийжээ.